• Өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэхийн

    зэрэгцээ давхар орлоготой

    болохыг хүсч байна уу?

    Тэгвэл XOS платформ танд энэ боломжыг олгож байна.

Цахим хуудасны загвар бүтээх хөтөлбөр

Хөтөлбөрийн тухай

Энэхүү хөтөлбөр нь урт хугацааны туршид явагдах бөгөөд та XOS систем дээрхи X-builder модулийг ашиглан танилцуулга болон онлайн худалдааны загвар бүтээх ба түүнийгээ XOS платформ дээр борлуулж давхар орлоготой болох боломжтой юм.

Эрксисийн экспертүүд таны бүтээсэн загварт техникийн шаардлагын дагуу зөвөлгөө, сургалт өгөх ба та цахим хуудасны загвараа XOS - ын шаардлагад нийцэх хүртэл сайжруулсаар байх болно. XOS нь зөвхөн шаардлагад нийцсэн загварыг хүлээн авах бөгөөд ингэснээр таны бүтээл системийн market place дээр байрших боломж үүсэж байгаа юм.

erxes нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг учраас таны бүтээсэн бүтээл нэг бүр дэлхийн өнцөг булан бүрд худалдаалагдах боломжтой. Хэрэв таны загварууд зарагдсан тохиолдолд нийт үнийн дүнгийн тодорхой хувийг таны орлого болгон данс руу тан шилжүүлнэ.

Одоогоор XOS систем дээр байршиж буй цахим хуудасны загварыг бусдад ашиглуулсаны төлөө сар бүрийн төлбөр авах зарчмаар ажилладаг бөгөөд хэрэглэгч нь таны бүтээсэн загварыг ашигласаныхаа хариуд мөн адил сар тутам төлбөр төлөх юм.

Эрксис танд бусдаасаа суралцангаа нэмэлт орлогтой болох боломжыг нээж байна.

Хэрхэн XOS платформ-д нэгдэж бүтээсэн загвараа борлуулах вэ?

  • 01

    Хөтөлбөр хамрагдах хураамж болох 50,000 төгрөгийг 3005128383(Голомт Банк, Эрксис Монголиа ХХК) Тоот данс руу шилжүүлэх ба бүртгүүлэх формыг бөглөж илгээнэ.

  • 02

    Эрксисийн ЦАХИМ ХУУДАСНЫ КРИЭТИВ ЗАГВАР БҮТЭЭХ ХӨТӨЛБӨР-ын дискорд группт нэгдэнэ. ЭНД дарж нэгдэнэ үү.

  • 03

    Дискорд группт нэгдэж менторуудаас зөвөлгөө авах, documentation-тэй танилцах.

  • 04

    Эрксис суппортын багийн гишүүн танд XOS платформд нэвтрэх код өгсөнөөр та цахим хуудасны загвар бүтээх эрхтэй болно

  • 05

    Цахим хуудасны загвараа бүтээгээд эрксисийн экспертүүд рүү илгээж review авах, сайжруулах

  • 06

    Хэрэв таны бүтээсэн загвар XOS-ын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд платформд байршуулахыг зөвшөөрнө

  • 07

    Эрксис нь таны бүтээсэн цахим хуудасны загварыг худалдах үнийг тогтооно.

  • 08

    Тантай хамтран ажиллах гэрээ байгуулна

  • 09

    Зөвшөөрөгдсөн цахим хуудасны загварыг XOS платформ руу эрксис багийн гишүүний тусламжтайгаар оруулах

  • 10

    Хэрэв таны бүтээсэн цахим хуудасны загварыг хэн нэгэн худалдан авсан тохиолдолд орлого хуваах зарчмын дагуу тооцоолж танд олгогдох хувийг таны данс уруу шилжүүлнэ.

Үүсэх давуу талууд

Эрксис платформд цахим хуудасны загвар бүтээснээр

Нэмэлт орлого олох боломжоо нэмээрэй

Илүү олон цахим хуудасны загвар бүтээж илүү их хувийг нь аваарай

image

Цаг үеийнхээ авъяаслаг дизайнеруудын хотолд нэгдээрэй

Шилдэг мэдлэг, туршлагаас суралцаж, мөн бусдад хуваалцаарай

Бидний зүгээс тавих

Шаардлага

Загвар & Техникийн шаардлага

Та цахим хуудасны загвар бүтээхдээ техникийн шаардлагыг баримтлах хэдий ч хүссэнээрээ бүтээлчээр сэтгэх боломжтой.

Орлого хуваах зарчим

Цахим хуудасны загварыг бүтээгч нь борлуулагдсан загварын цэвэр дүнгийн 50% ыг орлого болгон авах эрхтэй болно.
Загвар тооцоолол байна.