hidden

erxes Creative Awards

2023

Цахим Xуудасны Бүтээлч Загвар Бүтээх Уралдаан

Эрксис нь нэмэлт, тогтмол орлоготой болох, өөрийгөө сорьж хөгжүүлэх хүсэлтэй залууст зориулж XOS платформ дээр ЦАХИМ ХУУДАСНЫ БҮТЭЭЛЧ ЗАГВАР БҮТЭЭХ хөтөлбөрийг эхлүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд код хөгжүүлэгчээр суралцаж, ажиллаж байгаа оюутан, залуусын дунд Эрксис - XOS платформ дээрх “X Builder” модулийг ашиглан цахим хуудасны загвар бүтээх “ERXES CREATIVE AWARDS 2023” уралдааныг зарлаж байна.

SEO

< Уралдааны Зорилго />

  • Бүтээлч байдал, шинэлэг санааг хөгжүүлэх, дэмжих, үнэлэх
  • Технологийн боловсрол олгох, ур чадварыг нэмэгдүүлэх
  • Бүх талаараа хамтдаа өсөж хөгжих зорилгоор “Цахим хуудасны бүтээлч загвар бүтээх” хөтөлбөрийг олон улс даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн боломжуудыг олон нийтэд таниулах
  • Erxex XOS системийн боломжуудыг хүн бүрт хүртээмжтэй байлгах болгох
  • Технологийн салбарт сонирхолтой хүн бүрийг нэмэлт орлоготой болоход нь туслах
  • Жижиг, дунд бизнесүүдийг цахим хуудастай болгох, борлуулалтыг дэмжих сувгийг нь нэмж өгөх

< Хамрах Xүрээ />

Доорх 2 ангилалын хүрээнд сонирхож буй хүн бүр оролцох боломжтой
  • Оюутан сурагчид (13-22 нас)
  • Насанд хүрэгчид (23 ба түүнээс дээш)
Цахим хуудасны загвар бүтээхэд ашиглагдах програмын хэл
  • HTML + CSS + JavaScript

Уралдааны үе шатууд

< Шалгарлуулалтын нөхцөл />

Эрксис компаниас томилогдсон ментор, шүүгчид доорх шалгуурын хүрээнд нийт 100 онооны үнэлгээ өгч шалгаруулна.
01

Дизайн буюу бүтээлч байдал

35 оноо

02

Responsive буюу бүх дэлгэцэнд таарах

10 оноо

03

Үзүүлэлт / UX / UI /

35 оноо

04

Бүтэц буюу зохион байгуулалт

10 оноо

04

Контент

10 оноо

< Хөтөлбөрийн Ментор, Шүүгчид />

<Шагнал, урамшуулал />

Ангилал тус бүр 2 шагналт байр тодруулна.

Сурагч, оюутан 13-22 насны ангилал

🥇 1-р байр
  • Өргөмжлөл
  • Xiaomi брэндийн Mi 11T Pro 8+128GB багтаамжтай гар утас
  • Эрксис компанид 1 жилийн хугацаанд дадлага хийх
  • Эрксис компанид ажиллах ажлын урилга

🥈 2-р байр
  • Өргөмжлөл
  • Номадд Брэндийн бүтээгдэхүүнээс 500,000₮ худалдан авалт хийх эрхийн бичиг
  • Эрксис компанид 6 сарын хугацаанд дадлага хийх
  • Эрксис компанид ажиллах боломж

Насанд хүрэгчид 23 ба түүнээс дээш

🥇 1-р байр
  • Өргөмжлөл
  • 128gb - ын багтаамжтай IPhone 14 гар утас
  • Эрксис компанид 1 жилийн хугацаанд дадлага хийх
  • Эрксис компанид ажиллах ажлын урилга

🥈 2-р байр
  • Өргөмжлөл
  • Номадд Брэндийн бүтээгдэхүүнээс 800,000₮ худалдан авалт хийх эрхийн бичиг
  • Эрксис компанид 6 сарын хугацаанд дадлага хийх
  • Эрксис компанид ажиллах боломж

<Оролцогчдод цаашид үүсэх давуу талууд />

  • Таны бүтээсэн загварууд XOS платформ дээр тавигдах ба хэрэв таны бүтээсэн загварыг худалдан авсан тохиолдолд орлого хуваах зарчмын дагуу нэмэлт орлоготой болох боломж үүснэ
  • Эрксисийн менторуудаас тогтмол зөвлөгөө, сургалт авах
  • Эрксисийн багийн гишүүн болох боломж үүсэх
  • Мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх
  • Цаг үеийнхээ авъяаслаг дизайнеруудын хотолд нэгдэх, туршлагаа хуваалцах

< Уралдаанд хэрхэн оролцох вэ? />

  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөгийг доорх дансанд шилжүүлсэн байх / гүйлгээний утга дээр утасны дугаар, овог нэр бичсэн байх/
    Банкны нэр: Голомт Банк
    Дансны дугаар: 3005128383
    Хүлээн авагч: Эрксис Монголиа ХХК
  • Энд дарж формыг бөглөж бүртгэлээ баталгаажуулах